Official Website Of Mongolian Government
Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
С.БАТБОЛД: ИРГЭДЭЭ ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ ХҮНСЭЭР ХАНГАХ ЗОРИЛТ БОДИТ АЖИЛ БОЛЖ БАЙНА
2012.05.17
“Монгол Улсын Засгийн газраас иргэдээ эрүүл, чанартай, импортоос хараат бус хүнсээр хангах зорилт биелж байна. Тухайлбал өнгөрсөн жил гэхэд л улсын хэмжээнд жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан нь үүний нэг нотолгоо” гэж Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Тэрээр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нээлттэй өдөрлөгт оролцохдоо ингэж...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ
2012.05.16
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах ажил нэн тэргүүний шаардлага болоод байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд энэ салбарт хөрөнгө хүч зарцуулах ажлыг урагшлуулахад онцгойлон анхаарал тавьж ирсэн. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын багагүй хувийг автозамын салбар ...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
ИРЭХ 7 ХОНОГООС 1 САЯ ТӨГРӨГИЙГ ӨГЧ ЭХЭЛНЭ
2012.05.16
Бэлэн мөнгө авах хүсэлт гаргасанахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг нь ирэх 7 хоногоос Улаанбаатар хотоос эхэлж олгоно гэж Сангийн сайд Д.Хаянхярваа хэллээ. Ингэхдээ 4, 5 дугаар сарын мөнгийг хамтад нь өгөх юм байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбоотой тогтоолын хэрэгжилттэй Засгийн газрын хуралдаанаар танилцан ийм шийдвэрт хүрчээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө эсвэл хувь...
Дэлгэрэнгүй ..
“Лондон 2012” наадамд манай тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатай оролцоно
2012.05.12
Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжлийг дэмжиж, энэ чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж буй. Энэхүү зорилтыг олон улсын хэмжээнд хөхиүлэн дэмжих, сурталчлахаар дэлхийн эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадамд манай баг тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатайгаар оролцох гэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд бүх нийтээр мод тарих энэ өдөр мэдэгдлээ. Ерөнхий сайд С.Батболд мод тарих энэ өдөрт нэгдэж дархан цаазат Богдх...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
“АРДЫН ЗАСАГ-АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ” АЯН ЖАНЖНЫ ТАЛБАЙГААС ЭХЭЛЛЭЭ
2012.05.11
Монгол Улсын Засгийн газар хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнах зорилгоор “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аян өрнүүлж эхэллээ. Аяны хүрээнд Засгийн газар, бүх яам, харьяа агентлаг хийж бүтээсэн ажлаа иргэддээ нээлттэй тайлагнаж, тэдний санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм. Аяны нээлт 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Засгийн г...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Гүүрэн гарцын гол зам нь наадмаас өмнө ашиглалтад орно
2012.05.11
Улаанбаатар хотын хувьд утаа, замын түгжрэл, хогны асуудал хамгийн тулгамдсан зүйл болоод байгаа билээ. Замын түгжрэлийг наанадаж 20 хувиар багасгах нэгэн гүүрэн гарцыг Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн хүрээнд барьж байна. Төмөр зам ба Нарны зам дээгүүр баригдах энэ гүүрэн гарцын ажлын явцтай Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр танилцлаа. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн жилийн яг өдийд уг гүүрний ажлын явцтай танилцсан б...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан