Official Website Of Mongolian Government
Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
2012.03.16
Засгийн газрын хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болов. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулан төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоон, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны жагсаалтыг баталсан, нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өөрчилж нэмсэн зэрэг нь онцлох шийдв...
Дэлгэрэнгүй ..
ХОВД АЙМГИЙН БАГА УЛААН ДАВАА-МАНХАН ЧИГЛЭЛД 103 КМ ЗАМ ТАВИНА
2012.03.07
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олголоо. Хөтөлбөрийн нэгдүгээр төслийн 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Бага улаан даваа-Манхан чиглэлд 103.3 км, орон нутагт 20 км хатуу хучилттай зам тавьж, бүрэн тоноглогдсон засвар ...
Дэлгэрэнгүй ..
“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
2012.02.29
Засгийн газрын хуралдаанаар “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөвдэх хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Гуравдахь хөтөлбөр 2007-2011 онд хэрэгжсэн бөгөөд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд сайжирч манай улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшид оржээ. Хэдийгээр эх, нярайн эндэгдэл буурч байгаа ч эндэгдлийн түвшин хот, хөдөөд болон баян, ядуу хүмүүсийн хувьд ихээхэн ялгаатай байна. Шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны бүртг...
Дэлгэрэнгүй ..
ИРГЭДИЙН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ СОНГОЛТ ЭРС НЭМЭГДЛЭЭ
2012.02.20
6 хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох гэсэн иргэдийн хүлээлт бодит ажил боллоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ дагуу иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар боллоо. Дээрх үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гарг...
Дэлгэрэнгүй ..
НӨӨЦИЙН МАХЫГ 10 МЯНГАН ТОННООР НЭМНЭ
2012.02.15
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ долоо хоногийн эхний өдөр хотын захын хорооллын хэд хэдэн дэлгүүрээр орж гэнэтийн шалгалт хийн, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Энэ шалгалтын үр дүн эхнээсээ гарч Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа. Цагаан сарын баярын ширээнд тавих ууц, жигнэх бууз, баншаа хямд үнэтэй махаар хийх гэсэн хүмүүсийн эрэлт их байгаа нь үнэн. Нөөцийн махыг гулуузаар нь худалдаалж буй ...
Дэлгэрэнгүй ..
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012.02.13
2012.02.13
Элчин сайд нарыг томилох асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ажлын өдрийн шилжүүлэв. ...
Дэлгэрэнгүй ..
<ӨМНӨХ
3
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан