Official Website Of Mongolian Government
Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2011.09.28
Засгийн газрын хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан бусад хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, Нийгмийн даатгалын сангийн болон Хүний хөгжил сангийн ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусган дахин хэлэлцэхээр боллоо. Мөн хуралдаанаар Монголбанкнаас боловсруулсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд зарчмын ху...
Дэлгэрэнгүй ..
С.БАТБОЛД: ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭТГЭХ “МЭДЭЭЛЛИЙН ТОРГОНЫ ЗАМ” НЭЭГДЛЭЭ
2011.09.28
Олон зууны тэртээ морин өртөө улаагаар дамжуулан Ази-Европыг холбосон мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний эх суурийг Монголчууд бид тавьсан түүхтэй. Энэхүү анхдагч санаачилга нь мэдээллийн эрин зуунд ч орчин үеийн техник, технологиор дамжин боловсронгуй болж, өргөжин тэлсээр байна. Үүний нэг илрэл болсон “Ази-Европыг холбосон Интернэтийн урсгал”-ын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна
2011.09.26
Монголчууд сүүлийн 20 жилд аваагүй их ургацаа энэ жил хурааж байна. Ард иргэддээ үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнээр хангах, түүнийгээ шат дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх нь Засгийн газрын гол зорилтын нэг. Эрүүл хүнс, эрүүл бие, эрүүл амьдрал цогцолж байж эрүүл хөгжил ирнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Тэрбээр өнөөдөр ургацын баярт оролцохдоо энэхүү эрхэм зорилгоо тодотголоо. Хос морьтой хүн хол явна гэж м...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болов
2011.09.23
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад хүрэлцэн ирэх ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах зарим Хэлэлцээрийн төсөл, тухайлбал эрдэс баялгийн боловсруулах үйлдвэрлэл болон батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. “Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай” Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн төслийг хуралдаанаас дэмжсэн байна. Хэлэлцээрт НҮБ-ын э...
Дэлгэрэнгүй ..
Шарын гол Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцно
2011.09.22
Нийслэлийн Баянгол дүүрэг үртсэн шахмал түлш буюу коксжсон шахмал түлш хэрэглэж байгаа анхны дүүрэг болж байгаа юм байна. Тэдний ажлын явц бодит байдалд ямар байгааг Ерөнхий сайд мөн очиж үзлээ. Тус дүүргийнхний нэг жилд хэрэглэж байгаа 33 мянган тонн нүүрс ийнхүү утаагүй технологиор солигдож байгаа ажээ. Түлшний асуудлаа дүүрэг дүүргээр ийнхүү шийдээд явж байгааг Ерөнхий сайд С.Батболд сайшаалаа. Харин түлшээ өдий болтол нийлүүлэхгүй байгаа Шар...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Коксжсон түлшний үйлдвэр ашиглалтад орно
2011.09.22
Агаарын бохирдлыг бууруулахын тулд гарц хайж байгаа дараагийн ажил нь утаагүй түлшний асуудал багтаж байгаа. Энэ хүрээнд “ТЭЦ-2” ТӨК-ийг түшиглэн байгуулж байгаа хагас коксжсон түлшний үйлдвэртэй Ерөнхий сайд танилцлаа. Иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа энэ ажлын явц 60 хувьтай байгаа аж. Төлөвлөж байгаагаар анхны түлшээ ирэх оны 12 дугаар сард нийлүүлэх ёстой ч иргэдийн хүлээлтээс шалтгаалан хугацаагаа наашлуулж, оноос өмнө багтаах з...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
<ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан