Official Website Of Mongolian Government
Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Орон сууцны тухай мэдээллийг иргэд бодитоор хүлээн авна
2012.04.12
Монгол улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хангамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Аль ч Засгийн газар урь д өмнө нь ийм боломж олгож байгаагүй бөгөөд тэр хэмжээгээр хүндрэл бэрхшээл гарч байгаа ч Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа, УИХ-ын бодит дэмжлэгтэйгээр бидний ажил эрчимтэй явагдаж байна. Олон нийтийн зүгээс барилгын үнэ хэт өндөр байна, зээлэнд тохирох барилга ол...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
АРД ИРГЭДИЙГ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
2012.04.12
Хуурайшилтаас үүдэн манай орны ихэнх нутгаар ой, хээрийн түймэр гарч болзошгүй байгаа тул, нийт ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймгийн 41 суманд 53 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 6800 гаруй га талбай шатаад байна. Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд түймрийн эрсдлийн “Нэн аюултай” зэрэ...
Дэлгэрэнгүй ..
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН” ХУВЬЦААГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2012.04.11
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2011 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газраас иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэ...
Дэлгэрэнгүй ..
ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН ЗАРИМ АЙМАГТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ӨВС ТЭЖЭЭЛ ОЛГОНО
2012.04.10
Улсын онцгой комисс 2012 оны 4 дүгээр сарын 10-нд өдөр хуралдаж мал хаваржилт, төл бойжилтын байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Зарим аймгийн нутгаар цас орж хаваржилт хүндрэх нөхцөл үүссэнтэй холбогдуулан тухай орон нутгийн удирдлага, малчид иргэдээс улсын нөөцөөс хямдралтай үнээр болон тусламж хэлбэрээр өвс тэжээл авах саналыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Улсын онцгой комисс ирүүлсэн байна. Арха...
Дэлгэрэнгүй ..
ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЦАГ ЗАВ ГАРГАХЫГ УРИАЛЛАА
2012.04.07
Монгол Улсын Засгийн газар Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар эхлүүлээ. Энэ ажлын хүрээнд “Цусны даралт ихсэлт”, “Чихрийн шижин хэв шинж-2”-ийг 40-өөс дээш насныханд, харин хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлтийн үзлэгийг 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд үнэ төлбөргүй хийх юм. Ерөнхий сайд С.Батболд 40-өөс дээш настай Монгол Улсын иргэний хувьд Сүхба...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Засгийн бодлого малчны хотонд бодитоор буужээ
2012.04.07
Ихэр хурга төрсөн, мал хээл хаяагүй бөгөөд төлийн хорогдолгүй, 300 гаруй бог мал төллөхөөс 80 гаруй хувьтай явж байна, хаваржаа сайхан байна гэх яриагаар малчин О.Бямба-Очир Ерөнхий сайдыг угтлаа. Засгийн газрын тэргүүн 2012 оны 4 дүгээр сарын 6-ны үдээс хойш Төв аймгийн Аргалант сумын малчин О.Бямба-Очирын хот айлд хүрэлцэн очиж, төл бойжилт, малын хаваржилтай танилцахын зэрэгцээ малчидтай уулзлаа. Ерөнхий сайдыг ирэх сургаар тэр хавийн хо...
Дэлгэрэнгүй ..
<ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан