Official Website Of Mongolian Government
Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
ХӨВСГӨЛЧҮҮД ИХ ЖАНЖНЫХАА ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
2010.07.28
Үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, Хотгойдын их жанжин Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хангайн бүсийн даншиг “Хотгойдын хурд-2, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярыг Хөвсгөлчүүд тэмдэглэж байна. Монгол Улсын Засгийн газар энэ ойд ихээхэн ач холбогдол өгч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хороог Ерөнхий сайд С.Батболд ахлан ажилласан юм. Баяр наадмын нээлт 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн ...
Дэлгэрэнгүй ..
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
2010.07.27
Эрхэм хүндэт Хөвсгөлчүүдээ, Та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье ! Улс эх орныхоо хойморт, уул улсныхаа цэнгэгт аж төрөн суугаа олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн ажилч хөдөлмөрч иргэдтэйгээ уулзаж байгаадаа миний бие баяртай байна. Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа “Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн” мэндийг дэвшүүлье. Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороог ахалж буйн хувьд орон ну...
Дэлгэрэнгүй ..
С.БАТБОЛД : ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭД ТӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ
2010.07.27
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнсний захаар орж худалдагч, худалдан авагч нартай уулзав. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой, зарим талаар буурсан, нийлүүлэлт ч сайн байгаа тухай худалдагч нар ярилаа. Эх орондоо үйлдвэрлэсэн гурил, эх орныхоо хөрс шороонд ургуулсан хүнсний ногоогоор иргэдээ хангах нь эрүүл мэнд, эдийн засгийн талаасаа ч аль алиных нь эрх ашиг...
Дэлгэрэнгүй ..
ХОТГОЙДЫН ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВЫН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА
2010.07.27
Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Хотгойдын Чингүнжав” марк гүйлгээнд гарлаа. Маркийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярын тэргүүлдэг “Хотгойдын Чингүнжав” сан санаачлан бүтээлгэсэн байна. Маркны нээлтийн ёслол аймгийн музейд болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хотгойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрү...
Дэлгэрэнгүй ..
ХӨВСГӨЛЧҮҮД БААТРУУДЫН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛЛОО
2010.07.27
Хөвсгөл аймгаас Монгол Улсын 4 баатар төрсөн байна. Баатруудад зориулсан цогцолборын нээлт 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. 1932 онд эсэргүү нарын эсрэг баатарлагаар тэмцэн гавъяа байгуулсан Рашаант сумын иргэн эмэгтэй Цэнд, Байтаг богдод Османы дээрэмчдээс эх орныхоо хилийг хамгаалж дайсны давуу хүчтэй тулалдан, амь насаа алдсан Л.Даваадорж, Халхын голд болсон тулалдаанд дайсны давуу хүчний да...
Дэлгэрэнгүй ..
ХОТГОЙДЫН ЧИНГҮНЖАВЫН ХӨШӨӨГ НЭЭВ
2010.07.27
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, баатарлаг эх оронч Хотгойдын Засаг ноён Чингүнжавын хөшөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сүндэрлэн бослоо. Хөшөөг уран барималч А.Очирболдын эх загвараар хүрлээр цутгасан бөгөөд Шадар ван Чингүнжав хуяг дуулгаа өмсч, сум саадаг, сэлмээ агсан, дүүлэн харайж байгаа морио унаж, нэг гартаа Манжийн хаанд өгөх тулган шаардах бичгээ барьсан байгаагаар бүтээжээ. Хөшөөний сууринд “Чингис хааны...
Дэлгэрэнгүй ..
<ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан