Ньюком компанийн Гүйцэтгэх захирал Б.Болд:
Ерөнхий сайд С.Батболдын хийж байгаа ажлыг гадны хөрөнгө оруулагчид таатай хүлээж авч байна. Монголд үүсч буй шинэ боломжуудыг олон улсын томоохон хөрөнгө оруулагчдад таниулах үүднээс Ерөнхий сайд олон улсын санхүүгийн төв болсон Хонконгийн Хөрөнгийн бирж, НьюЙоркийн Хөрөнгийн Бирж болон Торонтогийн Хөрөнгийн Биржээр айлчилж, тэнд дэлхийд танигдсан хөрөнгө оруулагчидтай биечлэн уулзсан билээ.
Эдгээр уулзалтууд олон улсын хэмжээнд Монгол улсыг таниулахад томоохон хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Үүнээс гадна компанийн засаглалыг сайжруулах хэд хэдэн бодит ажлуудыг хийж байгаа. Уг ажлууд амжилттай хэрэгжсэнээр Монголын Хөрөнгийн бирж дээр гадны хөрөнгө оруулагчдыг татахаас гадна олон улсын зах зээл дээр Монголын компаниуд гарах эхлэл тавигдаж байна. Үүний эхлэл нь Хонконгийн Хөрөнгийн бирж дээр Монгол компани хувьцаагаа арилжаалсныг нэрлэж болох юм.
/ 2010-10-29 /